Бидний тухай
bairmair бол Улаанбаатарын орон сууцыг 3D загвар, төлөвлөлт, зургаар нь үзэх боломжтой зарын платформ.
Яагаад bairmair вэ
Байр хайхад хамгийн их цаг зарцуулдаг зүйл бол очиж үзэх. Зураг өрөөний хэмжээ, байрлалыг харуулдаггүй, "2 өрөө" гэдэг нь юу гэсэн үг болохыг очиж байж л мэднэ. bairmair зарыг 3D загвар, төлөвлөлт, өрөө бүрийн талбайтай нь харуулснаар очиж үзэхээсээ өмнө байрныхаа талаар бодит ойлголт авах боломж олгоно.
Худалдан авагч, түрээслэгчдэд
- Зарагдах, түрээсийн байрыг дүүрэг, үнэ, өрөө, талбайгаар хайх, газрын зураг дээр харах.
- 3D загварыг эргүүлж үзэх, төлөвлөлт дээрээс өрөө бүрийн талбай, тухайн өрөөний зургийг харах.
- 1 м²-ийн үнийг дүүргийн дундажтай харьцуулах.
- Зар эзэнтэй шууд утсаар холбогдох.
Байраа зарах, түрээслүүлэх хүмүүс, агентуудад
- Зураг, мэдээллээ оруулаад үнэгүй зар байршуулах.
- LiDAR мэдрэгчтэй iPhone Pro-оор байраа скан хийхэд 3D загвар, төлөвлөлт автоматаар гарна. 3D загвартай зар хайлтад түрүүлж харагдана.
- Зарын холбоосыг Facebook, бусад сайтад хуваалцахад төлөвлөлтийн зураг, үнэ, талбай нь харагдана.
- Агентууд олон зараа нэг хуудсанд харуулна.
Холбоо барих
- Үйлчилгээ эрхлэгч
- НЕКСУС КАЙРОС ХХК
- И-мэйл
- founder@nexuskairos.com
- Утас
- +976 8611 0935
- Хаяг
- Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 43-4